Monday, July 12, 2010
Цонжин Болдог -Дэлхийн Чингис Хааны Хамгийн Том Хөшөө
Агуу их Чингис хааны гэрэлт хөшөө Улаанбаатар хотоос 53км зайд Төв аймгийн Эрдэнэ суманд сүндэрлэж байна. Гадаадын жуулчидын төдийгүй дотоодынхаа аялагчидын хөлд дарагдаж байгаа Чингис хааны хөшөөт цогцолборыг сонирхон үзлээ миний бие. Дэлхийд ганц Чингис хааны хамгийн том хөшөөг үзэхэд Улаанбаатарчуудын хувьд харьцангуй хялбар гэж хэлж болох юм. Хотын хорт утаанаас ганц ч өдөр болтугай холдож энэхүү гайхйлтай цогцолборийг үзэнгээ цэвэр агаарт ч гарах боломжтой болжээ та бид.
Хөшөөрүү ороход тасалбар болгож 5000 төгрөг авдаг. Дотороо ресторанаас авахуулаад баар хүртэл байдаг юм байна лээ. Надад хамгийн таалагдсан зүйл бол Хүннүгийн үеийн музей байсан. Гадаадын жуулчидын анхаарлыг ихэд татаж байсан зүйл бол антик зүйлүүд зардаг дэлгүүр байсан юм. Дэлгүүрээс та монгол малгай, хантааз, цамц, бэлэг дурсгалын зүйлүүдийг харьцангуй хямд үнээр авч болно. Мөн хүсэх юм бол 13-р зууны үеийн жанжин баатруудын хувцас хэрэглэлийг өмсөөд зургаа татуулж бас болно.
Монголчууд бид хичээх л юм бол юуг ч хийж чаддаг улсууд гэдгийг энэхүү гайхалтай цогцолбороос харж болохоор байна. Өөртөө болон гэр бүлийхэндээ ганц өдрийн цаг гаргаад "Цонжин болдог"-руу явахыг хувиасаа зөвлөж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment